loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ТӨВИЙН БОХИР УС ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ 75 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА | HuduuMN

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ТӨВИЙН БОХИР УС ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ 75 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2025-08-22

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны сайд Э.Бат-Амгалан өнөөдөр /2025.08.15/ Говьсүмбэр аймагт ажиллав. Энэ  үеэр тус аймгийн төвийн бохир ус цэвэрлэх байгууламжийн өргөтгөл шинэчлэх, шинээр барих төслийн гүйцэтгэл, хэрэгжилтийн үйл явцтай танилцав. Уг төсөл нь БНПУ-ын  3.25 сая Еврогийн хөнгөлттэй зэээлийн хүрээнд хэрэгжиж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар барилга, шугам сүлжээний угсралтын ажил  75 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. 

Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр “Смарт вэйст технолоджис” ХХК, барилга угсралтын гүйцэтгэгч компаниар “Грөвинг Валю” ХХК тус, тус ажиллаж байна. Хоногт 2000 м3 бохир ус цэвэрлэх хүчин чадалтай  цэвэрлэх байгууламжийг  ирэх  есдүгээр сард улсын комисст хүлээлгэж өгөхөөр ажиллаж байгаа талаар талбайн инженер Б.Цэрэндулам онцлов.