loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
МАЛ АЖ АХУЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ “НУТАГТАА ЭЗЭН-100:1000” ТӨСӨЛ ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН СҮМБЭР СУМЫН МАЛХ БАГТ ХЭРЭГЖИНЭ.  | HuduuMN

МАЛ АЖ АХУЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ “НУТАГТАА ЭЗЭН-100:1000” ТӨСӨЛ ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН СҮМБЭР СУМЫН МАЛХ БАГТ ХЭРЭГЖИНЭ.

2026-05-25

МАЛ АЖ АХУЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ “НУТАГТАА ЭЗЭН-100:1000” ТӨСӨЛ ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН СҮМБЭР СУМЫН МАЛХ БАГТ ХЭРЭГЖИНЭ. 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мал аж ахуйн хөгжлийг дэмжих, мал аж ахуйн салбарын үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Атар-4” Тариалангийн тогтвортой хөгжлийн аяны хүрээнд “Нутагтаа эзэн-100:1000” төслийг 17 аймгийн 25 суманд хэрэгжүүлэхээр шийдвэрлэж өнөөдөр нээлтийг нь хийлээ. 

Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал оролцож, ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат төслийн үр дүнг танилцуулав.

Нээлтийн үеэр Ерөнхий сайд Н.Учрал болон ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат нар төслийг хэрэгжүүлэгч Сүмбэр сумын Засаг дарга Э.Даваадорж-д батламж гардууллаа.            

 Батламжийн хамт  “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-аас  төсөл хэрэгжих сумдад 3 төрлийн тэжээлийн таримлын үрийг олгож байна. Тухайлбал, хошуу будааны үр 12000 кг, улаанбуудайны үр 5000 кг, Судан өвсний үр 870 кг тус тус олгож, агро технологийн зөвлөмжийг хүргэв. Мөн цөлжилтөөс сэргийлэх, таримлаа хамгаалах зорилгоор сум бүрт 1000 модны үр, нүх ухагчийн хамт олгож байгаа юм.

Төсөлд хамрагдсан багуудад 100 хүртэлх га-г сум, орон нутгаас нь зөвшөөрөл олгон ашиглуулна. 

Сумд тэжээлийн үр, бордоогоо зөөвөрлөхөд "Хөдөө аж ахуйн корпораци" ТӨХХК-ийн зүгээс дэмжин ажиллана. Энэ зуны тэжээл тариалалт, намрын хураалтад тухайн аймгуудын ХХААГ-аас мэргэжлийн туслалцаа үзүүлэх юм.