loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
МАНДАХ ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА | HuduuMN

МАНДАХ ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

2025-04-15

Аймгийн Санхүү, эдийн засгийн ажилтны зөвлөгөөнийг 2025 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр зохион байгуулсан. Тус зөвлөгөөнд аймгийн хэмжээний ахмад, дунд, залуу үеийн нягтлан бодогч, санхүүгийн ажилтнууд оролцсон. Зөвлөгөөнөөс гарсан үр дүнгийн хүрээнд Мандах Их сургуультай хамтран ажиллах гэрээг өнөөдөр буюу 04 дүгээр сарын 10-ны өдөр аймгийн Засаг дарга Т.Бат-Эрдэнэ тус сургуулийн сургалт эрхэлсэн проректор Ч.Төрбадрахтай байгуулж, гэрээг үзэглэлээ. 

Хамтын ажиллагааны гэрээ байгуулах үйл ажиллагаанд аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга У.Занабазар болон Мандах Их сургуулийн Ахисан түвшний сургуулийн захирал О.Бурмаа, Нягтлан бодох бүртгэлийн сургуулийн захирал Х.Нямбаяр, ерөнхий нягтлан бодогч Г.Эрдэнээ нар оролцлоо. 

Мандах Их сургуулиас танхим болон цахим хосолсон хэлбэрээр 2 жилийн Нягтлан бодох бүртгэлийн эчнээ, Бизнесийн удирдлагын 1.5 жилийн магистрын ангиудын сургалтыг манай аймагт хичээллүүлэхээр боллоо. Сургалт 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс эхэлнэ.