
Сургалтын үйл ажиллагааг нээж Монголын Үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч Б.Баттүшиг, аймгийн Засаг дарга Т.Бат-Эрдэнэ нар сургалтад оролцогчдод амжилт хүсч, үг хэллээ.
Сургалтад МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, МҮОХ-ны нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган болон МҮОХ-ны ажлын албаныхан, Говьсүмбэр аймгийн спортын салбар холбоод, ЕБС болон СӨБ-ын биеийн тамирын багш, арга зүйч, аймгийн Засаг даргын өсвөрийн шигшээ багийн тамирчдын төлөөлөл оролцлоо.
Залуучуудын олимпын наадмын ач холбогдол, Олимпын үнэт зүйлсийн боловсролын хөтөлбөр /OVEP/ танилцуулга, “Олимпын боловсролыг олгох аргачлал” сэдэвт илтгэл танилцуулагдаж, МҮОХ-ны нарийн бичгийн дарга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин “Бээжин-2008” Олимдын аварга Э.Бадар-Ууган, “Олимпын медальтан бидний бахархал” сэдвээр Ерөнхий боловсролын сургуулийн сурагчидтай чөлөөт ярилцлага хийлээ.
Мөн Орон нутагтаа Олимпын боловсрол, олимпизмын үзэл санааг түгээн дэлгэрүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж Монголын үндсэний олимпын хорооны шагнал “Олимпын алтан медаль”-аар аймгийн Боловсролын газрын дарга А.Зургаанжин, Баянтал сумын Ерөнхий боловсролын сургуулийн олимпын танхим хариуцсан биеийн тамирын багш С.Сод-Эрдэнэ нарыг шагналаа.