
Аймгийн Засаг дарга Т.Бат-Эрдэнийн урилгаар Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Гүйцэтгэх захирал А.Амартөгс, Бизнес төвийн захирал Д.Дашпүрэв болон холбогдох албаны хүмүүс хүрэлцэн ирж, аймгийн бизнес эрхлэгчтэй уулзалт зохион байгуулж, бизнесийн орчинг сайжруулах, бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр мэдээлэл хийж, санал солилцлоо.
Уулзалтад нийт төрийн байгууллагын төлөөлөл болон бизнес эрхлэгч 56 иргэн оролцлоо. Тус уулзалтаар аймаг, орон нутгаас бизнес эрхлэгчдийг дэмжих, төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдийг танилцууллаа.
Уулзалтын хүрээнд аймаг, орон нутгийн удирдлагын зүгээс бизнес мэдээллийн төв, бизнес инкубатор төвийн байгуулах, орон нутагт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг экспортын чиг баримжаатай, олон улсын болон Монгол улсын стандартад нийцүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар харилцан санал солилцлоо.