loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ)-аас хэрэгжүүлсэн төслийн үр дүнг тооцох ажлыг 2026 оны 04 дүгээр сарын 11–13-ны өдрүүдэд НҮБ-ын ХХААБ, Иномад компани, Малын удмын сангийн үндэсний төвтэй хамтран зохион байгуулж ажиллалаа.   | HuduuMN

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ)-аас хэрэгжүүлсэн төслийн үр дүнг тооцох ажлыг 2026 оны 04 дүгээр сарын 11–13-ны өдрүүдэд НҮБ-ын ХХААБ, Иномад компани, Малын удмын сангийн үндэсний төвтэй хамтран зохион байгуулж ажиллалаа.

2026-04-16

Бид 3 хоногийн хугацаанд төслийн хүрээнд хээлтүүлэгт хамрагдсан хээлтүүлэгч, хээлтэгч мал болон 2025, 2026 онд гарсан төлд үзлэг, ангилалт хийж, чиптэй ээмгээр ээмэгжүүлэн, Иномад компанийн чип уншигч төхөөрөмжийг суурилуулж, малыг цахим бүртгэлд хамруулан тооллогыг амжилттай гүйцэтгэлээ. Түүнчлэн Kopia Mongolia төслийн хүрээнд Малын удмын сангийн үндэсний төвтэй хамтран генетикийн судалгаа хийлгэхээр 40 хониноос цусны дээж авч ажиллалаа. Мөн арга хэмжээний хүрээнд НҮБ-ын ХХААБ-аас манай аймагт хэрэгжүүлсэн төслийн явц, үр дүнгийн талаар аймгийн удирдлагуудад танилцуулж, цаашид анхаарах, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцож ажиллалаа.