loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
"ӨСВӨР ҮЕИЙН БЭЛГИЙН ЦОГЦ БОЛОВСРОЛ ОЛГОХ" сургагч багш нар бэлтгэгдлээ. 2024.02.17-02.18 /ГБХЗХГ/ | HuduuMN

"ӨСВӨР ҮЕИЙН БЭЛГИЙН ЦОГЦ БОЛОВСРОЛ ОЛГОХ" сургагч багш нар бэлтгэгдлээ. 2024.02.17-02.18 /ГБХЗХГ/

2024-02-20

"ӨСВӨР ҮЕИЙН БЭЛГИЙН ЦОГЦ БОЛОВСРОЛ ОЛГОХ" сургагч багш нар бэлтгэгдлээ. 2024.02.17-02.18 👉ТУС СУРГАГЧ БАГШ НАР НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЧИГЛЭЛЭЭР АЙМГИЙН ХЭМЖЭЭНД 2500 ХҮҮХДЭД НӨЛӨӨЛЖ АЖИЛЛАНА.
Говьсүмбэр аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, Хүүхэд өсвөр үеийг ивээх төв төрийн бус байгууллагатай хамтран нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол олгох 2 өдрийн сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтад аймгийн ЕБС 1, 2,5-р сургуулийн 9-12-р ангийн сурагчид, Политехник Коллежийн 1-2-р курсийн оюутнууд нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудлаар ажиллах хүсэл сонирхолтой, өөрийн сайн дурын үндсэн дээр суралцах хүсэл эрмэлзэлтэй 30 хүүхэд, сургуулийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйчид нийт 40 хүн хамрагдсан. Сургалтын агуулга: ✅НҮЭМ гэж юу вэ, Өсвөр үеийн НҮЭМ ✅Гэр бүл төлөвлөлт ✅ЖСА болон үр хөндөлт ✅Өсвөр үеийн нөхөн үржихүйн эрүүл мэнд, Өсвөр үеийнхэн гэж хэдэн насныхан бэ? ✅Шилжилтийн насны онцлог, илрэх шинж тэмдэг. ✅БЗДХ, ХДХВ,ДОХ-оос хэрхэн урьдчилан сэргийлэх юэ? ✅Үерхэл нөхөрлөл ба бэлгийн чиг баримжаа болон хүйсийн баримжаа гэх мэт сэдвүүдийн хүрээнд мэдлэг олголоо. Үе тэнгийн сургагч нарын сургалтын өмнөх асуулга /49.5%/дараах асуулга /73%/-ийн дундажтай гарсан ба энэ нь үе тэнгийн сургагч нарын мэдлэг, ойлголт нэмэгдсэн үр дүнтэй байна. #Үе тэнгийн сургагч нарын тодорхойлсон тулгамдаж буй асуудал: ✅ Бэлгийн боловсролын талаар эцэг эхтэйгээ нээлттэй ярилцаж чаддаггүй. ✅Бэлгийн боловсролын талаарх ойлголт дутмаг ✅Сургуулийн 00 шаардлага хангадаггүй ✅Өсвөр үе, охидын мэргэжлийн эмч, үйлчилгээ дутмаг зэрэг асуудлыг дэвшүүлж хэлэлцүүлэг өрнүүлсэн. Мөн аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдварт, Бэлгийн замаар дамжих халдварт өвчний эмч Болорцэцэг өсвөр үе, залуучуудад зохилон тохиолдож буй БЗХӨ-ний талаарх танилцуулга хийлээ. Нийт сургалтад хамрагдсан үе тэнгийн сургагч багш нар 2024-2025 онд хийх ажлын төлөвлөгөөг боловруулан, сургууль тус бүр клубын ахлагчаа сонгож, чадамжийн гэрчилгээгээ гардан авлаа.