loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
овьсүмбэр аймгийн Засаг дарга Б.Бат-Эрдэнэ: ЦЭРГИЙН АЛБААР ДАМЖСАН ЗАЛУУСЫГ ҮРГЭЛЖ ДЭМЖДЭГ | HuduuMN

овьсүмбэр аймгийн Засаг дарга Б.Бат-Эрдэнэ: ЦЭРГИЙН АЛБААР ДАМЖСАН ЗАЛУУСЫГ ҮРГЭЛЖ ДЭМЖДЭГ

2025-04-15

 Говьсүмбэр аймгийн Засаг дарга Б.Бат-Эрдэнэ, аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга хурандаа Ц.Нацагдорж нар Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлд зочиллоо. Тэд 2024 оны хоёрдугаар ээлжээр тус нэгтгэлд Говьсүмбэр аймгаас татагдсан түрүүч, байлдагч нарыг эргэж тойрч, аав ээж, гэр бүлийнх нь илгээсэн захидал, илгээмжийг гардуулж, гарын бэлэг ч өглөө. 

      Говьсүмбэр аймгийн Засаг дарга Б.Бат-Эрдэнэд тус нэгтгэлийн захирагч хурандаа Ж.Мөнхбаяр хугацаат цэргийн алба хаагчид цэргийн эрдэм мэдлэгээс гадна “Батлан хамгаалах сэргэлт” бодлогын хүрээнд англи хэл, компьютерийн анхан шатны мэдлэг эзэмшиж, монгол бичгээр чөлөөтэй ярьж, бичиж, уншиж сурч, жолооны дамжаанд суралцаж, нийгэмд эрэлттэй мэргэжил эзэмшиж буйг танилцууллаа. 

      Засаг дарга Б.Бат-Эрдэнэ нутгийнхаа дайчдад хаваржаа сайхан болж буйг хуучлан цог жавхаатай, цовоо сэргэлэн дайчид болсныг хараад бахархаж байна гэв. Тэрээр цэргийн албаар дамжсан залуусыг Говьсүмбэр аймаг нь нэн тэргүүнд тавьж, бүх талаар дэмждэг, ирэх намар халагдаад очиход нь ажлын байраас эхлээд мөн л дэмжиж ажиллахад анхаарна гэж байсан юм. https://gsmaf.gov.mn/hztsk/onePost/2328

                                             Хошууч Ц.ЭРДМИЙНТУЯА