Сүмбэр сумын Ганзам, Мөнх багийн хилийн заагт байрлах Ухны хонхорын зүүн хэсэгт олон жилийн турш хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэх ажлыг зохион байгуулж, цэвэрлэлээ. Тус ажлыг “Эф Би Эл Жи” ХХК, “Адил-Оч” ХХК-ийн хамт олон санаачлан хэрэгжүүлж, тухайн бүсэд үүссэн хур хог хаягдлыг бүрэн цэвэрлэн ажиллалаа. Цэвэрлэгээний ажилд сэтгэл гарган оролцсон хамт олонд талархал илэрхийлье. Иргэд та бүхэн: Орчны бохирдлоос урьдчилан сэргийлж, хог хаягдлаа ил задгай хаяхгүй байх Хог хаягдлыг зориулалтын бус газарт асгахгүй байх Хог хаягдлыг ил задгай шатаахгүй байхыг УРИАЛЖ байна Цэвэр орчныг хамтдаа бүтээцгээе.
Төсөөтэй мэдээ




