
Сүмбэр сумын Засаг даргын тамгын газраас Соёлын өвийг хамгаалах, түүх соёлын үл хөдлөх дурсгалын хадгалалт хамгаалалтад хяналт тавих, хамгаалах зорилгоор Монгол улсын Их сургуулийн Улаанбаатар их сургуулийн археологийн хүрээлэнтэй хамтран Сүмбэр сумын Уулзвар баг Сансар ууланд байрлах Хүннүгийн үеийн 2 дурсгалд археологийн малтлага судалгааны ажлыг хийж гүйцэтгэлээ. ☺️
Археологийн малтлага судалгааны ажлын үр дүнд үерт урсах эрсдэл өндөр байсан түүх соёлын үл хөдлөх дурсгалуудыг авран хамгаалж, тухайн булшнаас олдсон ваар савны хагархай хэсэг, ахуйн хэрэглээний болон зэр зэвсгийн зүйлс, гоёл чимэглэл зэрэг олдворууд илэрч судалгааны эргэлтэд орсон байна. 🤗
Археологийн малтлага судалгааны ажлыг Соёлын өвийг хамгаалах тухай хууль, Шинжлэх ухаан технологийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор зохион байгуулж байгаа тул төрийн байгууллагын зөвшөөрөлгүй түүх соёлын үл хөдлөх дурсгалыг хөндөх болон судалгааны ажлыг хийж гүйцэтгэхийг хориглоно.