СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН “ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН БАГ”-ИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.
Боловсрол, сургалтын орчинд хүүхдийг хүчирхийлэл, дарамтаас хамгаалах чиг үүрэг бүхий хүүхэд хамгааллын багийн гишүүдийг кейс дээр ажиллах ур чадварыг нэмэгдүүлэх, арга зүйн дэмжлэг үзүүлэх, кейс менежментийн үе шатын дагуу мэргэшүүлэх зорилгоор сургууль, цэцэрлэгийн “Хүүхэд хамгааллын баг”-ийн гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгуулж байна.
Сургалтыг “Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төлөө Галт шувуу холбоо” НҮТББ-ын гүйцэтгэх захирал, кейс менежментийн мөнгөн түвшний сургагч багш, хүүхэд хамгааллын зөвлөх Э.Дуламсүрэн чиглүүлэн зохион байгуулж аймаг, сумдын сургууль, цэцэрлэгүүдийн хүүхэд хамгааллын багийн гишүүд нийт 65 хүн оролцож байна.










