Говьсүмбэр Улсын Бүртгэлийн Хэлтэс-ийн албан хаагч З.Чагцалмаагийн эзэмшлийн монгол гэр гал түймрийн аюулын улмаас бүрэн шатаж, идэр өвлийн хүйтэнд орон гэргүй болж, хүнд нөхцөл байдалд орсон энэ үед аймгийн Засаг дарга Т.Бат-Эрдэнэ болон аймгийн Засаг даргын Тамгын газрын зүгээс 5 ханатай монгол гэрийг түргэн шуурхай шийдвэрлэн өгсөнд гүнээ талархаж байна. Мөн мөнгөн тусламж үзүүлсэн У.Болдхүү даргатай Улсын бүртгэлийн ерөнхий газар, харъяа хэлтсийн хамт олон, хувиасаа хандив илгээсэн иргэд та бүхэндээ Говьсүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хамт олон болон Г.Далайбаяр нарын гэр бүлийн зүгээс маш их талархаж байгаагаа илэрхийлж байна. Та бүхэндээ болон гэр бүлд нь энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
Улсын бүртгэлийн ерөнхий газар
Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газар
Архангай Улсын Бүртгэлийн Хэлтэс