loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлагчийн мэргэжил, мэргэшлийн түвшин, албандаа хандах хандлага, бие бялдар,  сэтгэл зүй, багаар ажиллах ур чадвар, авхаалж самбааг дээшлүүлэх зорилгоор буухиа тэмцээн зохион байгууллаа. | HuduuMN

Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлагчийн мэргэжил, мэргэшлийн түвшин, албандаа хандах хандлага, бие бялдар, сэтгэл зүй, багаар ажиллах ур чадвар, авхаалж самбааг дээшлүүлэх зорилгоор буухиа тэмцээн зохион байгууллаа.

2024-04-26

“Монгол цэргийн нэгдсэн холбоо үүсэн байгуулагдсаны 10 жилийн ой”, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч 2024 оныг “Ахлагчийн жил” болгон зарласантай холбогдуулан Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлагчийн мэргэжил, мэргэшлийн түвшин, албандаа хандах хандлага, бие бялдар, сэтгэл зүй, багаар ажиллах ур чадвар, авхаалж самбааг дээшлүүлэх зорилгоор буухиа тэмцээн зохион байгууллаа. Тэмцээнд нийт 7 багийн 50 гаруй алба хаагчид оролцон хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөж

  • Тэргүүн байранд Цагдаагийн хэлтсийн 1 дүгээр баг
  • Дэд байранд Цагдаагийн хэлтсийн 2 дугаар баг
  • Гутгаар байранд Онцгой байдлын баг тамирчид тус тус шалгарлаа Хамтран зохион байгуулсан АИТХ, Цэргийн штаб, оролцсон байгууллагууддаа ажлын амжилт хүсье.