ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛЬ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО.
Тулгар төр байгуулагдсаны 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Говьсүмбэр аймгийн баяр наадмын төрийн дээд одон медаль гардуулах ёслолын үйл ажиллагаа боллоо.
Үйл ажиллагааг нээж аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Шатарын Билэггүмбэрэл, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд Борхүүгийн Дэлгэрсайхан нар мэндчилгээ дэвшүүллээ.
Улс, орон нутгийнхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан гавьяа зүтгэлийг үнэлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагналаар шагнагдсан иргэддээ баяр хүргэе.
ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:
1. Улсад нийт 46 жил ажилласан, үүнээс боловсролын салбарт 46 жил ажилласан ахмад багш Гэлэгсамдангийн Отгонбаяр
АЛТАН ГАДАС ОДОНГООР
1. Улсад нийт 40 жил ажилласан, Сүмбэр сумын өндөр настан Доржийн Ойдов
2. Улсад нийт 27 жил, үүнээс холбооны салбар 27 жил ажилласан Сүмбэр сумын өндөр настан Дэнсмаагийн Төмөртогоо
3. Улсад нийт 36 жил, авто тээврийн салбарт 36 жил ажиллласан Сүмбэр сумын өндөр настан Жасрайн Зоригт
4. Улсад нийт 30 жил ажилласан, эрчим хүчний салбарт 20 жил ажилласан БЗӨБЦТС ТӨХК-ийн өндөр настан Лувсангийн Мягмар
5. Улсад нийт 32 дахь жилдээ, үүнээс боловсролын салбарт 32 дахь жилдээ ажиллаж байгаа Сүмбэр сумын 5 дугаар сургуулийн бага ангийн багш Чанцалдоржийн Жавзансүрэн
6. Улсад 32 дахь жилдээ, үүнээс УБТЗ-ын салбарт 32 дахь жилдээ ажиллаж байгаа УБТЗ Замын 3 дугаар ангийн замын мастер Сэвжидийн Батхишиг
7. Улсад 27 жил ажилласан, үүнээс Соёл урлагийн салбарт 27 жил ажилласан Дуу бүжгийн Боржигин чуулгын бүжгийн багш Эрхэмбаатарын Алтанзул
8. Улсад нийт 28 дахь жилдээ, үүнээс боловсролын салбарт 28 дахь жилдээ ажиллаж байгаа Сүмбэр сумын 5 дугаар сургуулийн бага ангийн багш Мөнхбаатарын Хандсүрэн
ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР
1. Улсад нийт 26 жил ажилласан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад 17 жил ажилласан, БЗӨБЦТС ТӨХК-ийн жолооч Чимэддоржийн Түмэнбаяр
2. Улсад нийт 22 дахь жилдээ, үүнээс төрийн албанд 22 дахь жилдээ ажиллаж байгаа аймгийн Засаг даргын Тамгын газрын Салбарын хяналт, зохицуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Цогбадрахын Уранбаяр
3. Улсад нийт 22 дахь жилдээ, үүнээс эрүүл мэндийн салбарт 22 дахь жилдээ ажиллаж байгаа эх барих эмэгтэйчүүдийн эмч Оршийн Оюун
4. Улсад нийт 19 дахь жилдээ, үүнээс соёл урлагийн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байгаа Дуу, бүжгийн Боржигин чуулгын найруулагч Тойвын Батсэрээтэр
5. Улсад нийт 16 жил ажилласан, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Бодлого төлөвлөлт, хууль эрх зүйн албаны даргаар ажиллаж байсан Бямбаагийн Хатантөмөр нар тус тус шагнагдлаа.




















