loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
Төрийн ордонд зохион байгуулагдаж, “1000 эмэгтэй, 1000 амьдрал” нийгмийн хэлэлцүүлэгт Говьсүмбэр аймгаас төрийн болон  төрийн бус байгууллагын төлөөлөл 26 эмэгтэй оролцлоо | HuduuMN

Төрийн ордонд зохион байгуулагдаж, “1000 эмэгтэй, 1000 амьдрал” нийгмийн хэлэлцүүлэгт Говьсүмбэр аймгаас төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл 26 эмэгтэй оролцлоо

2026-03-06

Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Жендэрийн үндэсний хорооноос "Харилцан хүндэтгэе" аяныг жил бүр зохион байгуулдаг. Энэхүү аяны хүрээнд Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан “Хэвшмэл ойлголтоо өөрчилье” уриатай “Баяр уу? Эрх үү?" нөлөөллийн аяны нээлтийн үйл ажиллагаа 03 дугаар сарын 03-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулагдаж, “1000 эмэгтэй, 1000 амьдрал” нийгмийн хэлэлцүүлэгт Говьсүмбэр аймгаас төрийн болон  төрийн бус байгууллагын төлөөлөл 26 эмэгтэй оролцлоо.

Тус хэлэлцүүлгээр эмэгтэйчүүдийн эрх, тэгш боломж, нийгэмд тулгамдаж буй асуудлуудыг олон талын оролцоотойгоор хэлэлцэж, бүх насны, салбар бүрийн төлөөлөл болсон эмэгтэйчүүд, судлаачид, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож, туршлага, байр суурийг хуваалцлаа.