Монгол хэлний тухай хуульд төрийн болон орон нутгийн өөрөө удирдах байгууллага 2025 оны 01 дүгээр сарын 01-нээс албан хэргээ кирилл, үндэсний хос бичгээр хөтлөн явуулна гэж заасан.
Үүний хүрээнд монгол бичгийн цахим хэрэглээг нэмэгдүүлэх, монгол бичгээр цахим бичвэр бичиж, боловсруулах чадавхтай мэргэжилтнүүдийг бэлтгэх, ур чадварыг дээшлүүлэн мэргэшүүлэх зорилгоор аймгийн Боловсролын газар, Говьсүмбэр аймаг дахь Хэлний бодлогын салбар зөвлөл, аймгийн Архивын тасаг хамтран Үндэсний бичгийн "Цахим бичвэр" мэргэшүүлэх сургэлт зохион байгуулж, төрийн байгууллагын архив бичиг хэргийн 61 албан хаагч хамрагдлаа.
Сургалтаар аймгийн Архивын тасгийн дарга Л.Одонтуяа, Хэлний бодлогын зөвлөлийн нарийн бичиг Б.Соёл-Эрдэнэ нар Монгол хэлний тухай хууль, Монгол бичгийн стандарт, Монгол бичгийн цахим хэрэглээний талаар танилцуулга хийж, Монгол Улсын зөвлөх багш Э.Олонцэцэг сургалтыг удирдан явууллаа.