loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААНЫ ШАГНАЛТ БАЙР | HuduuMN

ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААНЫ ШАГНАЛТ БАЙР

2026-07-20

ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААНЫ ШАГНАЛТ БАЙР

Тулгар төрийн  2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820,

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115,

Ардын хувьсгалын 105 жилийн ой, Говьсүмбэр аймгийн баяр наадам өргөн дэлгэр болж өндөрлөлөө.

Говьсүмбэр аймгийн баяр наадамд эрч хүч, авхаалж самбаа, гар нүдний хурд, эв дүй, эв нэгдлийг илтгэгч шагайн харваачид маань нарийн ухаан, нягт мэдрэмжээ дайчлан уран мэргэнээ сорьж, наадамч олны талархлыг хүлээсэн сайхан харваа үзүүллээ.

1. ҮНДЭСНИЙ ШАГАЙН НУМТ ХАРВААНЫ ТӨРӨЛД:

1.1. С.Төмөрбаатар ахлагчтай Говьсүмбэр аймгийн Шивээ-Овоо ХК-ний харваачид Тэргүүн байр

1.2. Л.Дүүрэн ахлагчтай Дундговь аймгийн Андууд багийн харваачид Дэд байр

1.3. О.Цог-Очир ахлагчтай Дундговь аймгийн Цагаан-Овоо багийн харваачид Гутгаар байр тус тус эзлэв.

2. Үндэсний шагайн харвааны Хувийн цуваа харвааны төрөлд:

2.1. Дорноговь аймгийн Их хэт сумын харьяат “Замын 4 дүгээр анги” багийн харваач Аймгийн гоц мэргэн Батбаярын Болдсайхан нь 20 онож Тэргүүн байр

2.2. Дорноговь аймгийн Улаанбадрах сумын харьяат “Хутагт-Аргай” багийн харваач Монгол Улсын мэргэн Батбаярын Балжинням нь 20 онож Дэд байр

2.3. Дорноговь аймгийн Зүүн баян сумын харьяат “Зүүн баян” багийн харваач Нандинцэцэгийн Тэмүүлэн нь 20 онож Гутгаар байр тус тус эзлэв.

3. Үндэсний шагайн Багийн харваанд:

3.1. Бавуудоржийн Анхбаяр ахлагчтай Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат Петровис ХХК-ний багийн харваачид Тэргүүн байр

3.2. Бүдээбатын Бямбацогт ахлагчтай Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат Анар-Үйлс багийн харваачид Дэд байр

3.3. Мөнхбаярын Хишигбаяр ахлагчтай Дорноговь аймгийн Улаанбадрах сумын харьяат Хутагт-Аргай багийн харваачид Гутгаар байр тус тус эзлэв.

4. Үндэсний шагайн Өсвөрийн харваанд:

4.1. Хүрэлтогоогийн Дарханбаяр ахлагчтай Дорноговь аймгийн Айраг сумын Суман зурхай багийн харваачид Тэргүүн байр

4.2. Түвшинсайханы Эрдэнэсан ахлагчтай Дорноговь аймгийн Сайхан дулаан сумын Дулааны мэргэн багийн харваачид Дэд байр

4.3. Ариунболдын Алтансоёмбо ахлагчтай Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Эвт тэгш зурхай багийн харваачид Гутгаар байр тус тус эзлэв