
Говьсүмбэр аймаг байгуулагдсаны 30 жилийн ойн хүрээнд энэ онд бүтээн байгуулалтын олон ажил хийгдэж байгаагийн нэг нь Улсын төсвийн хөрөнгө оруулалтын 12,09 тэрбум төгрөгийн өртөгтэй 5 зам бүхий усан бассейн, бүсийн тэмцээн уралдаан зохион байгуулах стандартад нийцсэн спорт цогцолборын барилгын ажил юм.
Барилгын ажлын шав тавих ёслол өнөөдөр буюу 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 11:40 цагт зохион байгуулагдаж, Үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Г.Батсуурь оролцлоо.
Энэхүү усан бассейн бүхий спорт цогцолборын барилгын гадна автомашины зогсоол, ногоон байгууламжуудыг давхар шийдвэрлэсэн ба цаашид энэ орчмын газрыг залуучуудын биеийн тамир, спортоор хичээллэх бүс болгон хөгжүүлэхээр төлөвлөгөөг батлан ажиллаж байна.
Энэхүү асуудлыг шийдвэрлэхийн тулд Аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн төсвөөр 2017 онд зураг төсвийг хийж, хөрөнгө оруулалтыг 2024 онд барихаар шийдвэрлүүлсэн.