Нийтийн болон бусдын сайн сайхны төлөө хувь нэмрээ оруулахыг зорьдог "ХАС БАНК"-ны ажилтнуудын хандив хөрөнгө оруулалтаар байгуулагдсан "Хөгжлийн алтан сан" ТББ-ын санаачлага, Хасбанкны санхүүжилттэйгээр орон нутгийн ерөнхий боловсролын сургуулиудын компьютер, техник тоног төхөөрөмжийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүхэд залуусын суралцах орчныг сайжруулах, технологид суурилсан боловсролыг тэгш хүртээмжтэй олгох зорилготой "ХАСLAB" төслийг 2024 оноос эхлэн үе шаттай хэрэгжүүлж байна.
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын С.Дүгэржавын нэрэмжит ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд дээрх төслийн хүрээнд 16 ширхэг DELL брэндийн иж бүрэн компьютертэй, Боловсролын яамны стандартад нийцүүлэн тохижуулсан компьютерын ширээ 8, сурагчийн сандал 16, багш ширээ 1 бүхий "Хасlab" компьютерын танхимыг шинээр байгууллаа.
Энэхүү лаборатори ашиглалтад орсноор сурагчид мэдээллийн технологийн хичээлээ илүү хүртээмжтэй, бүтээлч орчинд судлах боломжтой болж, тэдний технологийн мэдлэг, ур чадварын өсөлтөд бодитой дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой юм.
Нийгмийн хариуцлагын хүрээнд хөрөнгө оруулсан ХАС БАНКны хамт олонд сурагчид болон сургуулийн захиргаа, эцэг эх, асран хамгаалагчдын өмнөөс "ТАЛАРХАЛ" илэрхийлье.
ЭРДЭМ УХААН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.

