loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЭРХИЙГ ХАНГАХ “ИЖИЛ ГАРАА” ☀️☀️☀️ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.  | HuduuMN

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЭРХИЙГ ХАНГАХ “ИЖИЛ ГАРАА” ☀️☀️☀️ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2025-12-08

Жил бүрийн 12 дугаар сарын 03-ны өдрийг Олон улсын “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэдэг бөгөөд 2025 оны хувьд “ИЖИЛ ГАРАА” уриан доор 170 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн, асран хамгаалагчийн дунд аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, ХХҮГазар хамтран 2025.11.28-ний өдөр дараах арга хэмжээг зохион байгууллаа. Үүнд:

 Боржигин чуулгын дуучид нээлтийн үеэр ая дууны мэндчилгээ дэвшүүллээ. 

 ХХҮГ-аас Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн хүрээнд хийгдсэн онцлох ажлын мэдээлэл хийсэн. 

 ЭМГ-аас биеийн жингийн индекс, эрүүл мэндийн үзлэг, зөвлөгөө мэдээлэл өгч, 

 БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭН- ХЭДС-аас санхүүгийн дэмжлэг авсан 5 иргэний үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэнг дэлгэлээ.

АЗЫН СУГАЛАА- Нийгмийн хариуцлагын хүрээнд ажил олгогч болон ХЭДС-аас санхүүгийн дэмжлэг авсан хувиараа бизнес эрхлэгчид нийт 5 СУГАЛААНЫ шагналыг гарган азын сугалаа явууллаа. 

 Мөн бүжгийн тэмцээн зохион байгуулах, нийтээр бүжиглэх арга хэмжээнүүдийг зохион байгуулж, нэг өдрийг хамтдаа тэмдэглэн өнгөрүүллээ.