loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ТӨВИЙН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО. | HuduuMN

ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ТӨВИЙН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО.

2026-02-24

ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ТӨВИЙН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО.

Орон нутгийн хөгжлийн сангийн зорилт, Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд Орон нутгийн үйлдвэрлэлийг дэмжих, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэгчдийн тогтвортой үйл ажиллагаа хангах зорилгоор Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн барилгын ажлыг ӨРНӨХ БЮДЛДИНГ ХХК гүйцэтгэж, 2025 оны 12 дугаар сард улсын комисс ажиллаж ашиглалтад хүлээн авсан. 

Өнөөдөр буюу 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдөр нээлтийн үйл ажиллагаа зохион байгуулагдаж, Элбэг дэлбэг цагаан сар үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж байна. 

Тус барилга ашиглалтад орсноор орон нутгийн үйлдвэрлэгч иргэн, аж ахуйн нэгж, хоршоодын эцсийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд шууд хүргэх, худалдан борлуулах нөхцөл бүрдэж байна.