loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
IELTS БОЛОН SAT ШАЛГАЛТАД ӨНДӨР ОНОО АВСАН СУРАГЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА | HuduuMN

IELTS БОЛОН SAT ШАЛГАЛТАД ӨНДӨР ОНОО АВСАН СУРАГЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2026-02-24

IELTS БОЛОН SAT ШАЛГАЛТАД ӨНДӨР ОНОО АВСАН СУРАГЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Сүмбэр сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн 12В ангийн сурагчид олон улсын шалгалтад амжилттай оролцож, өндөр оноо авсан байна. Тодруулбал, сурагч Э.Бат-Оюун SAT шалгалтад 699 оноо, М.Баяржавхлан IELTS 8 оноо, Б.Батбаясгалан IELTS 7 оноо, А.Марал IELTS 7 оноо тус тус авсан амжилтыг үзүүлжээ.

Аймгийн Засаг дарга Т.Бат-Эрдэнэ, Засаг даргын орлогч Б.Наранбаатар, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Г.Болортуяа нар амжилт гаргасан сурагчид болон анги удирдсан багш Г.Эрдэнэцэцэг, математикийн багш Ц.Нарангэрэл, англи хэлний багш Д.Алтанбилэг нарыг хүлээн авч уулзан, талархал илэрхийлж, сурагчдад үе тэнгийнхнээ манлайлж, сурлага хөдөлмөрөөрөө үлгэр дуурайлал болж байгаад баяр хүргэлээ.

Олон улсын шалгалтад амжилт үзүүлсэн сурагчид, бэлтгэсэн багш нартаа баяр хүргэе.