Сүмбэр сумын Мөнх багийн иргэдийн нийтийн хурлыг 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдөр зохион байгууллаа.
Мөнх багийн Багийн Засаг дарга хийж хэрэгжүүлсэн ажлын талаар,
Хөдөө аж ахуйн салбарын мэдээлэл,
Хүрээлэн буй орчныг хамгаалах чиглэлээр танилцуулга, мэдээлэл,
Иргэдийн эрх боловсролын талаар мэдээ мэдээлэл өгч ажиллалаа.
2027 оны Орон нутгийн хөгжил сангийн санал авч эрэмбэлэх хуралд Мөнх багийн 110 малчин иргэдэд хамрагдаж, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар саналаа тусган ажиллав.
Мөнх багийн иргэдийн нийтийн хурлын үеэр Онцгой байдлын газар, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Авто тээврийн төв, Ус, цаг уур орчны шинжилгээний төв, Улсын бүртгэлийн хэлтэстэй хамтран оролцож, малчин иргэдэд төрийн үйлчилгээг хүргэж мэдээ мэдээлэл өгч ажилласан байгууллагууддаа талархал илэрхийлье.








