loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ГОВЬСҮМБЭР АЙМАГТ “ГАМШГААС ХАМГААЛАХ КОМАНД ШТАБЫН СУРГУУЛЬ” ЭХЭЛЛЭЭ | HuduuMN

ГОВЬСҮМБЭР АЙМАГТ “ГАМШГААС ХАМГААЛАХ КОМАНД ШТАБЫН СУРГУУЛЬ” ЭХЭЛЛЭЭ

2026-05-13

Монгол Улсын Шадар сайдын баталсан “Гамшгаас хамгаалах иж бүрэн болон команд штабын сургууль зохион байгуулах хуваарь”, мөн Эрүүл мэндийн сайдын 2026 оны А/151 дүгээр тушаалын хүрээнд “Гамшгаас хамгаалах команд штабын сургууль” Говьсүмбэр аймагт 5 дугаар сарын 13-15-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Тус сургуулийн зорилго нь эрүүл мэндийн салбарын гамшгаас хамгаалах бэлэн байдлыг дээшлүүлэх, удирдах бүрэлдэхүүний шийдвэр гаргах чадварыг сайжруулах, байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэж байгаа юм.

Сургуулилтын хүрээнд:

• Гамшгийн үеийн хариу арга хэмжээний төлөвлөлт, зохион байгуулалтыг боловсронгуй болгох

• Шуурхай штабын үйл ажиллагааны уялдаа холбоог хангах

• Нэгдсэн удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэх

• Бие бүрэлдэхүүний бэлэн байдлыг нэмэгдүүлэх

• Эрүүл мэндийн байгууллагын тасралтгүй, тогтвортой ажиллагааг хангах чадавхыг бэхжүүлэх

• Гоц халдварт өвчин, газар хөдлөлт, химийн осол, ой хээрийн түймэр, уул уурхайн осол зэрэг эрсдэлийн үед ажиллах дадлага, сургуулилтыг зохион байгуулах юм.