loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
📢📢📢 Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих "Залуучуудад зориулсан сургалт, зөвлөгөөн" зохион байгуулагдаж дууслаа. / Говьсүмбэр аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар / | HuduuMN

📢📢📢 Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих "Залуучуудад зориулсан сургалт, зөвлөгөөн" зохион байгуулагдаж дууслаа. / Говьсүмбэр аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар /

2023-12-05

📢📢📢 Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих "Залуучуудад зориулсан сургалт, зөвлөгөөн" зохион байгуулагдаж дууслаа☑️☑️☑️ 📌Говьсүмбэр аймгийн ХХҮГ-аас залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хүрээнд аймгийнхаа 15-34 насны бизнес эрхлэх сонирхолтой хувиараа хөдөлмөр эрхлэгч болон албан бус салбарт ажиллаж буй залуучууд, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагч залуучуудад зориулсан сургалтыг "Монголын ажил олгогч эздийн холбоо" байгууллагатай хамтран явууллаа. Залуучуудад зориулсан тус сургалт нь залуучуудад гарааны бизнесийн суурь мэдлэгийг олгох, мэргэжил ур чадвар дээрээ үндэслэн бизнес санаагаа хөгжүүлж "Бизнес эрхлэх хүсэл эрмэлзэлтэй болох" мөн "Бизнесийн санхүү төлөвлөлт"-ийн чиглэлээр зөвлөгөө мэдээлэл авч суралцаж байгаагаараа бусад сургалтаас онцлог юм.