Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 хоногийн аян нь жил бүрийн 11-р сарын 25-наас 12-р сарын 10-ны хооронд тохиодог бөгөөд Манай улсад 1997 оноос эхлэн Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төвөөс анх энэхүү аяныг зохион байгуулан эхлүүлж, түүнээс хойш НҮБ-ын Хүн амын сан, Засгийн газрын байгууллагууд, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, хөгжлийн түншүүд, иргэний нийгмийн байгууллагууд тус санаачлагад нэгдэж Монгол улсад Жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоох их үйлсэд хүч нэмэн хамтдаа хичээж байгаа билээ.
Энэхүү аяны зорилго нь аливаа хүчирхийллийн эсрэг хөдөлгөөнд нэгдэж, хэзээ ч “хүчирхийлэл үйлдэхгүй, хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрөхгүй” байхыг уриалдаг.
Энэ жил тус аян "Охид эмэгтэйчүүд хаана ч аюулгүй-Шалтаг бүү тооч" уриан дор зохион байгуулагдаж байна.
Говьсүмбэр аймаг аяныг дэмжиж “Цагаан туузтаны хөдөлгөөн”-д нэгдлээ.