Аймгийн Засаг даргын 2024–2028 оны “Бүтээлч Хөвсгөлчүүд” үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөдөлмөрт бэлтгэх, иргэдийн мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх зорилгоор “Бүтээлч Хөвсгөлчүүд – Бүтээлч Залуучууд” олон талт мэдээллийн арга хэмжээ 2026 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгуулагдана. Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн даатгал, хөдөө аж ахуй, жижиг, дунд үйлдвэрлэл, гэр бүлийн хөгжил, хүүхдийн эрх, хамгаалал, соёл, урлаг, аялал жуулчлал болон залуучуудын хөгжлийг дэмжих чиглэлээр төрөөс хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөр, үйлчилгээний талаарх мэдээллийг иргэд, олон нийтэд хүргэнэ. Иймд иргэд, залуучууд та бүхнийг төрийн бодлого, хөтөлбөр, үйлчилгээний талаарх мэдээлэлтэй танилцаж, хөдөлмөр эрхлэлт, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих боломжуудын талаар мэдлэг, мэдээлэл авах энэхүү арга хэмжээнд идэвхтэй оролцохыг урьж байна.