Хойд болон Хангайн бүсийн хэмжээнд зоонозын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, салбар дундын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор “Зоонозын өвчнөөс сэргийлэх, эрсдэлийн харилцаа холбоо, олон нийтийн оролцоо” сэдэвт форум Орхон аймагт зохион байгуулагдаж байна. Тус форумд Хөвсгөл аймгийн төрийн болон мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл оролцож, зоонозын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, тулгамдаж буй асуудал, цаашдын хамтын ажиллагааны талаар бүсийн аймгуудын төлөөлөлтэй санал, туршлага солилцлоо. Мөн тарваган тахал, бэтэг өвчний тандалт, эрт илрүүлэлтийг сайжруулах, иргэдэд эрсдэлийн талаарх үнэн зөв, хүртээмжтэй мэдээлэл хүргэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, болзошгүй эрсдэлийн үед байгууллага хоорондын мэдээлэл солилцоо, хариу арга хэмжээний уялдаа холбоог хангах асуудлыг хэлэлцэв. Форум нь бүс нутгийн хэмжээнд урьдчилан сэргийлэх арга хэмжээг уялдуулан хэрэгжүүлэх, салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах, хүн амын эрүүл мэндийг хамгаалах үйл ажиллагааг эрчимжүүлэхэд чиглэж байна