🔹 Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласны 102 жилийн ойг тохиолдуулан “Иргэний андгай өргөх ёслол”-ыг зохион байгууллаа. 🔹 Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор 24 дэх жилдээ зохион байгуулагдаж буй тус ёслолд Мөрөн сумын ерөнхий боловсролын сургуулиудын төлөөлөл 90 хүүхэд оролцлоо. 🔹 Аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар ёслолын үйл ажиллагааг нээж, тусгаар тогтнол, төрт ёсны үнэ цэнийг онцлон, эх орноо хайрлан хамгаалж, эрдэм номдоо шамдан суралцаж, иргэний эрх, үүрэг, хариуцлагаа ухамсарлан, улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулахыг хүүхэд, залууст уриаллаа. 🔹 Энэ онд Хөвсгөл аймгийн 2,103 хүүхэд иргэний үнэмлэхээ гардан авна.
