loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар

ХӨВСГӨЛИЙН УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА ТҮҮХТ 40 ЖИЛИЙН ОЙГОО ТЭМДЭГЛЭЖ БАЙНА

2026-11-27

Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа байгуулагдсаны 40 жилийн ойн баярын хурал өнөөдөр болж байна. Баярын хурлын нээлтэд УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат, аймгийн Засаг даргын орлогч Ц.Гансүх, хамгаалалтын захиргааны дарга М.Дорж нар үг хэлж, ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ. Арга хэмжээнд тус байгууллагын үе үеийн удирдлага, ахмад ажилтнууд, эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүд, байгаль хамгаалагчдын төлөөлөл оролцож байна. Тус байгууллага 1986 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд Хөвсгөл нуур, түүний ай сав газрын байгалийн унаган төрх, биологийн олон янз байдал, цэнгэг усны нөөцийг хамгаалах чиглэлээр 40 жилийн турш ажиллаж иржээ. Хөвсгөл нуур, түүний ай сав газрыг 1992 онд байгалийн цогцолборт газар болгож, 2022 онд ЮНЕСКО-ийн дэлхийн шим мандлын нөөц газрын сүлжээнд бүртгэсэн байна. Мөн түүхт ой тохиож буй энэ онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөвсгөл нуурыг төрийн тахилгат нуур болгосон нь онцлох үйл явдал юм. Аймгийн Засаг даргын орлогч Ц.Гансүх баярын хуралд хэлсэн үгэндээ байгаль хамгааллын бодлогыг орон нутгийн хөгжлийн бодлоготой уялдуулах, аялал жуулчлалыг байгалийн даацад нийцүүлэн хөгжүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлагатайг онцоллоо.