loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар

МӨРӨН “ГУРВАН-ЭРДЭНЭ” СУРГУУЛИЙН 320 ХҮҮХДИЙН СУУДАЛТАЙ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО

2026-11-27

Мөрөн “Гурван-Эрдэнэ” сургуулийн 320 хүүхдийн суудалтай хичээлийн шинэ байрны нээлт өнөөдөр боллоо. Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Боловсролын сайд Л.Энх-Амгалан, аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар, Мөрөн сум болон боловсролын салбарын удирдлагууд, багш, ажилтнууд, эцэг эхийн төлөөлөл оролцлоо. Сургуулийн шинэ барилгыг улсын төсвийн 7.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Урагшлах” ХХК барьж, ашиглалтад оруулсан байна. Хичээлийн шинэ байр нь хоол үйлдвэрлэлийн хэсэг, спорт, урлагийн заалтай бөгөөд сурагчдын сурч хөгжих, багш, ажилтнуудын ажиллах орчин нөхцөлийг сайжруулж, боловсролын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлсэн томхон бүтээн байгуулалт боллоо. Нээлтийн арга хэмжээний хүрээнд Боловсролын сайд Л.Энх-Амгалан салбарын шагнал гардууллаа. Мөн аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар сургуулийн хамт олонд баяр хүргэж, хоёр сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлэв.