loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар

“БАГШЛАХУЙН АХИЦ АМЖИЛТ-2026” ҮЙЛ АЖИЛЛАГАА ШИЛДГҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА

2026-11-27

Багшийн хөгжил, ур чадварыг дэмжих, сургалтын шинэлэг арга зүй, тэргүүний туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилготой “Багшлахуйн ахиц амжилт-2026” сайн хичээл шалгаруулах үйл ажиллагаа амжилттай болж өндөрлөлөө. Тус үйл ажиллагаанд аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын 34 сургууль, 46 цэцэрлэгийн багш нараас дөрвөн бүсэд шалгарсан шилдэг багш нар оролцож, мэдлэг, ур чадвар, заах арга зүйгээрээ өрсөлдөн шилдгүүдээ тодрууллаа. Боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, багшийн хөгжлийг дэмжих бодлогын хүрээнд аймгийн Засаг даргаас энэхүү үйл ажиллагаанд 18.2 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлсэн юм. Аймгийн Засаг дарга тус үйл ажиллагааны хаалтад оролцож, багш нарын шилдэг хичээл, шинэлэг арга зүй, сайн туршлагыг сургууль, цэцэрлэг бүрд түгээн дэлгэрүүлж, хүүхэд бүрийн сурч хөгжих боломжийг нэмэгдүүлэх нь чухал болохыг онцоллоо.