loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар

СУМДАД НЭГДСЭН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 184 дүгээр тогтоолоор баталсан “2026 оны хяналт шалгалтын төлөвлөгөө”, аймгийн Засаг даргын 2025 оны 08 дугаар албан даалгаврын хүрээнд сумдад нэгдсэн хяналт шалгалтын ажлыг эхлүүллээ. 🔰Аймгийн Засаг даргын Тамгын газрын Салбарын хяналт, зохицуулалтын хэлтсээс хяналт шалгалт хэрэгжүүлэгч байгууллагуудын ажлын уялдаа холбоог ханган, давхардалгүй, хүнд сурталгүй зохион байгуулах зорилгоор уг ажлыг зохион байгуулж байна. Хяналт шалгалтад 7 байгууллагын 12 улсын байцаагч оролцож, Тариалан, Их-Уул, Рашаант, Тосонцэнгэл сумдад ажиллаж байна. 🔰Шалгалтын хүрээнд Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, стандартын хэрэгжилтийг хангуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллаж байна.