Тус үзэсгэлэнд түүний хэрэглэж байсан зургийн аппарат, дуу хураагч, үзэг, тэмдэглэлийн дэвтэр, нүдний шил, ном зохиолын гар бичмэл зэрэг ховор эд зүйлс, туурвисан ном бүтээлүүдийг дэлгэн үзүүллээ. Зохиолч, сэтгүүлч Далантайн Сүрэнжав нь 1934 онд Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутаг Тархийн голд малчны гэр бүлд төрж, Улсын багшийн дээд сургуульд суралцан түүхийн багшийн мэргэжил эзэмшиж, Мөрөн хотын нэгдүгээр 10 жилийн дунд сургуульд багшилж ажлын гараагаа эхэлсэн байна. Тэрээр 1960 оноос “Эрх чөлөө” сонины газар сурвалжлагч, хариуцлагатай нарийн бичгийн дарга, орлогч эрхлэгчээр ажиллаж байгаад 1950-иад оны дунд үеэс уран зохиол сонирхож 1960 онд “Сэтгэлд ассан гал” нэртэйгээр яруу найргийн анхны номоо хэвлүүлсэн байна. Д.Сүрэнжавыг 2013 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар МУСГЗ цолоор шагнажээ.
