🔰Хөвсгөл аймгийн Статистикийн хэлтсээс аж ахуйн нэгж, байгууллагын тооллого, статистикийн үйл ажиллагаа, ач холбогдлыг олон нийтэд сурталчлан таниулах, хэрэглээ, ашиглалтыг нэмэгдүүлэх зорилготой “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгууллаа. 🔰Өдөрлөгийг аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар нээж, аж ахуйн нэгж, байгууллагуудыг тооллогод бүрэн хамрагдахыг уриаллаа. 🔰Мөн орчин цагийн Статистикийн байгууллага үүсэж хөгжсөний 102 жилийн ойг тохиолдуулан Хөвсгөл аймгийн Статистикийн хэлтсээс статистикийн мэдээ, тайланг тогтоосон хугацаанд үнэн зөв, чанартай гарган хамтран ажиллаж буй шилдэг мэдээлэгч албан хаагчдыг шагнав. 🎖️“Бүртгэл статистикийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр “Алтан анжир” ХХК-ийн нягтлан бодогч Ш.Батцэнгэл Худалдан авах ажиллагааны газрын дарга Б.Базардамбуу 🎖️Үндэсний статистикийн хорооны “Хүндэт жуух бичиг”-ээр “Танилжаргалан” ХХК-ийн менежер С.Алдармаа “Овоо нам” ХХК-ийн захирал Г.Адъяасүрэн Хатгал тосгоны төсөв, төрийн сангийн мэргэжилтэн З.Батзаяа
