loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА МОНГОЛЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА.

2026-04-03

Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн удирдах зөвлөлийн гишүүд Хөвсгөл аймагт ажиллаж Байгаль хамгаалах, иргэний нийгмийн байгууллага, төрийн байгууллага хоорондын хамтын ажиллагаа, хуулийн хэрэгжилтийг хангах, эрхзүйн орчинд сайжруулах уулзалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Дээрх уулзалт хэлэлцүүлгийн үеэр Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар Монголын Байгаль орчны иргэний зөвлөлийн Хөвсгөл аймаг дахь салбарын тэргүүн Ж.Оюумаатай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Дээрх санамж бичгийн хүрээнд Хөвсгөл аймагт Байгаль орчныг хамгаалах, хуулийн хэрэгжилтийг хангах, бодлого тодорхойлоход төрийн байгууллагууд, төрийн бус байгууллагууд хамтран ажиллах боломж бүрдэж байна.