loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар

ТАРИАЛАН СУМЫН МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ Ч.НЯМСҮРЭНГИЙН НЭРЭМЖИТ МАТЕМАТИКИЙН СТАНДАРТ IV ОЛИМПИАД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Тус олимпиад нь сурагчид, багш нарын мэдлэг чадвар, оюун ухааныг хөгжүүлэх, математикийн хичээлд сонирхол, тэмүүллийг нэмэгдүүлэх, Тариалан сумын Монгол Улсын гавьяат багш Ч.Нямсүрэнгийн боловсролын салбарт оруулсан үнэтэй хувь нэмэр, үйл хэргийг үргэлжлүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилготой юм. 🔰Олимпиадыг 2003 онд Тариалан сумын Ерөнхий боловсролын сургуулийг Ч.Нямсүрэн багштай төгссөн 10А ангийн хамт олон санаачлан, амжилттай зохион байгуулав. 🔰Энэ удаагийн олимпиадад Хөвсгөл аймгийн 27 ерөнхий боловсролын сургуулийн 6-12 дугаар ангийн 1300 гаруй сурагч оролцож, өөрсдийн мэдлэг чадвар, авьяас билгээ сорин өрсөлдсөн байна. 🔰Шагнал гардуулах ёслолд аймгийн Засаг даргын орлогч Ц.Гансүх болон Ч.Нямсүрэн багш сангийн удирдах зөвлөлийн гишүүд оролцож, шилдэг оролцогчдод шагналыг гардууллаа.