loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар

ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ “ХҮЛЭМЖИЙН АЖ АХУЙ ЭРХЛЭХ” СУРГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.

2026-03-25

Өрхийн үйлдвэрлэл, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилготой “Хүлэмжийн аж ахуй эрхлэх” сургалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тус сургалт нь аймгийн Засаг даргын “Бүтээлч Хөвсгөлчүүд” үйл ажиллагааны хөтөлбөр болон “Амьдрах орчноо сайжруулж, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих” нэрлэсэн жилийн хүрээнд явагдаж байгаа юм. 🔰Сургалтад Мөрөн сумын 14 багийн иргэд хамрагдаж байгаа бөгөөд орон нутгийн иргэдийг мэдлэг, ур чадвараар хангах, орлоготой болгоход чиглэж байна. 🔰Энэхүү сургалтыг Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар, Мөрөн сумын Засаг даргын Тамгын газар, Хөвсгөл аймаг дахь Политехник коллеж, Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар хамтран зохион байгуулав. ➡️Сургалтын хүрээнд оролцогчдод: 🔶Хүлэмжийн аж ахуй эрхлэх анхан шатны мэдлэг 🔶Мэргэжлийн тариалалтын арга зүй 🔶Өрхийн үйлдвэрлэл эрхлэх боломж, зөвлөмж 🔶Аймагт бий болсон ажлын байрны талаарх мэдээлэл зэрэг мэдлэг, ур чадварыг олгож байна.