Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд аймгийн Онцгой байдлын газраас газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, олон нийтийн мэдлэг, бэлэн байдлыг дээшлүүлэх чиглэлээр сургалт зохион байгууллаа. 🔰Тус сургалтад аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, Худалдан авах ажиллагааны газар болон аж ахуйн нэгж, байгууллагын төлөөллүүд оролцож, гамшгаас хамгаалах чиглэлээр мэдлэг, мэдээллээ нэмэгдүүлэв. 🔰Сургалтын хүрээнд газар хөдлөлтийн эрсдэл, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам, болзошгүй аюулын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулж, байгууллагуудын бэлэн байдлыг хангах, эрсдэлийг бууруулахад чиглэсэн зөвлөмж, мэдээллийг өглөө. 🔰Энэхүү сургалт нь гамшгийн эрсдэлийг бууруулах, байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах, улмаар иргэдийн аюулгүй байдлыг хангах юм.
