🔰Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг болон НҮБ-ийн Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын хамтран хэрэгжүүлж буй “Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах (STREAM+)” төсөл Хөвсгөл аймгийн Галт, Жаргалант, Төмөрбулаг сумдад хэрэгжиж байна. 🔰Төслийн үйл ажиллагааг орон нутгийн түвшинд үр дүнтэй хэрэгжүүлэх, талуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр төслийн баг, ажлын хэсэг болон сумдын удирдлагуудын хамтарсан уулзалт цахим болон танхимаар зохион байгуулагдлаа. 🔰Уулзалтын үеэр 2025 онд хэрэгжүүлсэн ажлын үр дүнг танилцуулж, 2026 онд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцсэн юм. Талууд цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлж, үр нөлөөг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахаар санал солилцов. 🔰STREAM+ төслийн хүрээнд хөдөө аж ахуй, ойн аж ахуйн салбарт байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй менежментийг нэвтрүүлэх, нэмүү өртгийн сүлжээг бэхжүүлэхэд чиглэсэн олон талт арга хэмжээг хэрэгжүүлж байгаа юм. 🔰Мөн мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтаар дамжуулан салбарын хүний нөөцийн ур чадварыг дээшлүүлэх, тогтвортой хөгжлийг дэмжих зорилтыг тус төсөлд тусгасан байна.