loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД ТӨРТ ЁС, ТУСГААР ТОГТНОЛЫН ҮНЭ ЦЭНИЙН ТАЛААР ЛЕКЦ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 102 жилийн ойг тохиолдуулан аймгийн Засаг даргын Тамгын газрын санаачилгаар төрийн албан хаагчдад зориулсан танин мэдэхүйн лекц зохион байгуулж байна. Лекцийг МУИС-ийн Утга зохиолын тэнхимийн багш, дэд профессор, доктор Д.Нямдорж урилгаар хүрэлцэн ирж, Монгол Улсын Төрийн дууллын утга бэлгэдэл, Монгол төрийн бэлгэдэл, тусгаар тогтнолын үнэ цэнийн талаар мэдээлэл өгч байна. Энэхүү арга хэмжээ нь төрийн албан хаагчдын түүх, соёл, төрт ёсны талаарх мэдлэг ойлголтыг гүнзгийрүүлэх, үндэсний бахархал, эх оронч үзлийг төлөвшүүлэх, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын үнэ цэнийг эрхэмлэн дээдлэх ач холбогдолтой юм.