loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар

ХОТ БАЙГУУЛАЛТ, ДЭД БҮТЭЦ, УТАА, ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДЛАА.

Аймгийн Засаг даргын орлогч Ц.Гансүхээр ахлуулсан Хот байгуулалт, дэд бүтэц, утаа, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа. 🔰Хурлаар 2026 оны ажлын төлөвлөгөөний төслийг хэлэлцэж, цаашид хэрэгжүүлэх бодлого, зорилтын талаар санал солилцон, гэр хорооллын айл өрхүүдийг төвлөрсөн дулаанд холбох бэлтгэл ажлын явц, хэрэгжилт болон тулгамдаж буй асуудлууд, мөн Зүүн мөрөн хорооллын газар олголтын төлөвлөлт, бэлтгэл ажлын талаар санал солилцов. 🔰Цаашид ажлын хэсгийн гишүүдийг утаа, орчны бохирдлыг бууруулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх чиглэлийн арга хэмжээг эрчимжүүлэх чиглэлээр үүрэг даалгавар өгч ажиллалаа.