🔹Хөвсгөл аймгийн хөгжил дэвшилд шинэ технологи, инновац бүхий бүтээлч, шинэлэг шинэ санал, санаачилгыг гаргаж өөрийн хувийн бизнесээ эхлүүлэх болон бизнесээ өргөжүүлэхээр санхүүжилт хайж байгаа залуусыг "Гарааны бизнес эрхлэгч залууст санхүүгийн дэмжлэг олгох" арга хэмжээнд оролцохыг урьж байна. 🔶ХЭН ОРОЛЦОХ ВЭ? Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан Монгол Улсын иргэн 15-34 насны ажилгүй, ажил хийхэд бэлэн, ажил идэвхтэй хайж байгаа залуучууд, Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагчид, их, дээд сургууль, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага төгсөөд 3 хүртэл жил болж байгаа эзэмшсэн мэргэжлээрээ ажилласан туршлагагүй ажил хайж буй залуучууд, “Оролцоо” төслийн төгсөгчид бүртгүүлэх боломжтой. 🔶ТАВИГДАХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА: Хөвсгөл аймгийн иргэн байх. /Түр оршин суугч оролцох боломжгүй/ 🔳15-34 настай байх. /Нас хэтэрсэн бол оролцох боломжгүй/ 🔳Ямар нэгэн компани, бизнесийн байгууллагад нийгмийн даатгал төлдөггүй байх. /Хувиараа төлдөг бол болно/ 🔳Баг, бүлгээрээ болон ганцаараа оролцоно. Бүх гишүүд бүртгэлийн формоор бүртгүүлнэ. 🔳Бүтэн 3 өдөр багаараа өөрийн биеэр сургалтад суух боломжтой байх. 🔶САНХҮҮЖИЛТ: Шинэ технологи, инновац бүхий шинэлэг санал, санаачилга гаргаж, аж ахуй эрхлэх төсөл боловсруулсан шилдэг "Start Up” залуу, эсхүл залуучуудын 2 багийг шалгаруулж, 15.0 сая төгрөгийг 50 хувь эргэн төлөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийг олгоно. 🔶ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЕ ШАТ: Мэргэжлийн байгууллага дараах дараалал бүхий арга зүй, агуулгаар сургалт, арга хэмжээг зохион байгуулна. 1.Бизнесийн санаа, бизнесийн санаагаа хөгжүүлэх оролцоонд тулгуурласан сургалт; 2.Загварчлах сэтгэлгээ (design thinking) буюу бизнес загвар боловсруулах сэтгэлгээний сургалт; 3. Бизнес модель хавтан (business model canvas) ашиглах сургалт; 4.Гарааны бизнесээ эхлүүлэх (Start-up weekend) – Гарааны бизнес санааг баяжуулах, өрсөлдүүлэх, багаар ажиллаж ирээдүйтэй санааг менторын туслалцаатайгаар хөгжүүлэх, гарааны бизнесийг сонгон шалгаруулах 54 цагийн үйл ажиллагаа; 5.Бэлтгэл хурдасгуур (Pre-accelerator) – Ментор 5 долоо хоногийн турш үргэлжлэх 5 удаагийн хөгжүүлэх, бойжуулах; 6.Хөрөнгө оруулагчид, олон нийтэд төслөө танилцуулах өдөр (Demo day). Дэлгэрэнгүй мэдээллийг: 7038-8424 🔶ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭД ДООРХ ЛИНКЭЭР ОРЖ БҮРТГҮҮЛНЭ ҮҮ. https://docs.google.com/.../1FAIpQLSeY.../viewform...