loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар

ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙГ БУУРУУЛАХАД ТӨР БА ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦОО – ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ НӨЛӨӨЛЛИЙН АРГА ХЭМЖЭЭ ХАТГАЛ ТОСГОНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

2026-04-23

Аймгийн Засаг даргын “Бүтээлч Хөвсгөлчүүд” үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд иргэдийн хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, гэр бүлийн боловсролыг дэмжих, төрийн болон төрийн бус байгууллага, олон нийтийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, бууруулах чиглэлээр нөлөөллийн цогц арга хэмжээг аймгийн хэмжээнд үе шаттай хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Р.Машбатаар ахлуулсан ажлын хэсэг Хатгал тосгонд ажиллаж байна. Ажлын хэсэг төрийн байгууллага, салбар нэгжүүдэд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэхээс гадна хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилтэд үнэлгээ хийх, ерөнхий боловсролын сургууль болон дотуур байранд ажиллах, хууль, эрх зүй болон сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, орчны эрсдэл, аюулгүй байдлын үнэлгээ хийх зэрэг ажлуудыг зохион байгуулав. Мөн иргэдэд чиглэсэн мэдээлэл, сургалт сурталчилгааг зохион байгуулж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд төр, олон нийтийн хамтын оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна. Ажлын хэсгийн үйл ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд цаашид дээрх чиглэлээр мэргэжлийн дэмжлэг, арга зүйн зөвлөгөөг шат дараатайгаар хүргэн ажиллах юм.