loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар

ХАТГАЛ ТОСГОНД ШИНЭЭР БАРИГДАЖ БУЙ 320 ХҮҮХДИЙН СУРГУУЛИЙН БАРИЛГЫН АЖИЛ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ДАГУУ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.

2026-04-23

Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд шинээр баригдаж буй 320 хүүхдийн сургуулийн хичээлийн байр, спорт заалны барилгын ажлыг батлагдсан зураг төсөл, техникийн шаардлага, чанар, аюулгүй байдлын стандартын дагуу гүйцэтгэж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар ажлын гүйцэтгэл 70 хувьтай байна. Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Р.Машбат барилгын ажлын явцтай танилцаж, гүйцэтгэгч компанийн төлөөлөлтэй уулзан санал солилцов. Мөн энэ оны 9 дүгээр сарын 1-ний өдөр бүрэн ашиглалтад оруулан сурагчдыг шинэ хичээлийн байрандаа хүлээн авахаар төлөвлөжээ. Шинэ сургуулийн барилга ашиглалтад орсноор Хатгал тосгоны боловсролын салбарын хүртээмж нэмэгдэж, сурагчид орчин үеийн шаардлага хангасан тохилог орчинд суралцах боломж бүрдэх юм.