ИНҮТөв ТӨХХК-ийн Хөвсгөл аймаг дахь Мөрөн нисэх буудалд олон улсын нислэг хүлээн авах бэлтгэл ажлын хүрээнд холбогдох байгууллагын удирдлагууд аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатартай уулзаж, гаалийн хяналтын тогтмол бүс тогтоох асуудлаар санал солилцлоо. Уулзалтад ИНҮТөв ТӨХХК-ийн Нисэх буудлуудын бодлого, үйл ажиллагаа хариуцсан менежер Д.Гантулга, Мөрөн нисэх буудлын дарга Д.Хишигбат, Хөвсгөл аймаг дахь Ханх сумын гаалийн хорооны дарга Л.Гантулга, Хилийн цэргийн 0257 дугаар ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга Б.Буяннэмэх нар оролцов. Талууд Мөрөн нисэх буудалд олон улсын нислэг хүлээн авах нөхцөл боломжийг бүрдүүлэх, үүнтэй уялдуулан гаалийн хяналтын тогтмол бүс байгуулах, үйл ажиллагааг зохион байгуулахад анхаарах асуудлуудын талаар санал, мэдээлэл солилцож, цаашид хамтран ажиллахаар тохиролцлоо.