loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар

ЖИЛ БҮРИЙН 4 ДҮГЭЭР САРЫГ “ДЭЛХИЙН ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ МЭНДИЙН САР” БОЛГОН ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛДЭГ БӨГӨӨД САРЫН АЯНЫ ХҮРЭЭНД:

🔶Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчлөлийг бууруулах 🔸Эрсдэлийн үнэлгээ, урьдчилан сэргийлэх арга хэмжээг сурталчлан таниулах 🔸Аюулгүй ажиллагааны соёлыг төлөвшүүлэх 🔸Ажил олгогч, ажилтны хамтын оролцоог нэмэгдүүлэх зорилтуудыг хэрэгжүүлдэг. 🔷Энэ жил Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагаас тус аяныг “Ажлын байранд нийгэм-сэтгэл зүйн эрүүл орчныг бүрдүүлцгээе!” уриан дор зохион байгуулж байна. 🔹Иймд байгууллага, аж ахуйн нэгж, хамт олон бүр нь ажлын байрны нийгэм-сэтгэл зүйн эрсдэлийг илрүүлэх, үнэлэх, удирдах, сэтгэлзүйд ээлтэй орчныг системтэйгээр бүрдүүлэх, ажилтны сэтгэлзүйн эрүүл мэндийг хамгаалах, дэмжих чиглэлээр холбогдох хөтөлбөр, арга хэмжээг идэвхтэй хэрэгжүүлж, өргөнөөр оролцохыг уриалж байна. Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв