loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар

БОЛОВСРОЛЫН САЙД ХӨВСГӨЛ АЙМАГТ.

2026-01-08

✅Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ боловсролын байгууллагын багш, ажилчидтай уулзалт хийж, салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашид анхаарах шаардлагатай саналуудын талаар нээлттэй санал солилцов. ✅Уулзалтад ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, мэргэжлийн боловсролын байгууллагын төлөөлөл оролцож, багшийн ажлын ачаалал, цалин хөлс, нийгмийн баталгаа, сургалтын орчин, анги танхимын хүртээмж, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний хангалт зэрэг асуудлыг хөндөн ярив. Мөн хөдөө, орон нутгийн боловсролын байгууллагуудад тулгамдаж буй хүний нөөцийн дутагдал, залуу багш тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг сайжруулах шаардлагын талаар санал дэвшүүллээ. ✅Боловсролын сайд П.Наранбаяр уулзалтаар гарсан асуудал, саналуудыг нэгтгэн судалж, үе шаттайгаар шийдвэрлэхийн төлөө ажиллахаа илэрхийллээ. ✅Тэрээр багшийн хөгжлийг дэмжих, сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийн боловсролын байгууллагын үйл ажиллагааг тогтвортой хөгжүүлэх чиглэлд бодлогын болон зохицуулалтын арга хэмжээ авна гэв.