loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар

БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН 2025-2026 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙН ҮНЭЛГЭЭГЭЭР МАНЛАЙЛСАН ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГУУДЫГ УРАМШУУЛЛАА.

2026-08-28

Хөвсгөл аймгийн “Багш нарын бага хурал”-ын үеэр 2025–2026 оны хичээлийн жилд сургалтын чанар, хүртээмжийг ахиулан, гүйцэтгэлийн үнэлгээгээр манлайлсан ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийг шалгаруулж, “Шилдэг үнэлгээтэй сургууль”, “Шилдэг үнэлгээтэй цэцэрлэг” батламж гардууллаа. ШИЛДЭГ ҮНЭЛГЭЭТЭЙ СУРГУУЛИУД 1-р түвшин: Бүрэнтогтох сумын ерөнхий боловсролын сургууль, Мөрөн сумын “Дэлгэрмөрөн” сургууль 2-р түвшин: “Сод-Эрдэм” сургууль, Улаан-Уул, Рэнчинлхүмбэ, Цагаан-Уул сумын ерөнхий боловсролын сургууль, Политехник коллеж ШИЛДЭГ ҮНЭЛГЭЭТЭЙ ЦЭЦЭРЛЭГҮҮД 3-р түвшин: Мөрөн сумын 1-р цэцэрлэг, Шинэ-Идэр, Их-Уул, Чандмань-Өндөр, Цагаан-Уул сумын 2-р цэцэрлэгүүд тус тус үнэлэгдсэн Боловсролын байгууллагуудын бодит үр дүнг үнэлэх, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилготой уг үйл ажиллагаа болон урамшуулалд аймгийн ЗДТГ-ын 2026 оны “Боловсрол, шинжлэх ухааны бодлого, удирдлага” хөтөлбөрийн төсвөөс 14.8 сая төгрөг зарцууллаа.