
Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд зохион байгуулагдсан “Усны өдөр”-ийн арга хэмжээний үеэр Хөвсгөл аймаг орон нутагт хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, сайн туршлагаа олон улсын зочид, төлөөлөгчдөд танилцууллаа. “Ногоон бүсийн тайзны өдөрлөг”, “Нүүдэлчин фестиваль”-д Хөвсгөл аймгийн өвлөн уламжлагчид оролцож, тусгай байр эзэлсэн 6 угсаатны урлагийн тоглолтоо толилуулан, Хөвсгөл нутгийн өв соёл, уламжлалаа сурталчиллаа. Хөвсгөл аймагт хэрэгжиж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрүүд, байгаль орчин, усны нөөцийг хамгаалах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлаа танилцуулж, төрийн бус байгууллага, иргэний нийгэм, хувийн хэвшил болон бусад байгууллагатай хамтын ажиллагааг өргөжүүлэх, тогтвортой хөгжил, байгаль орчны хамгаалал, усны нөөцийн зохистой ашиглалтыг дэмжих чиглэлээр мэдээлэл солилцсон юм
